ОУХМ Б.Чинзориг сонирхогчийн боксын ДАШТ-ий мөнгөн медалийн болзол хангалаа

55
1
жилийн өмнө
ОУХМ Б.Чинзориг сонирхогчийн боксын ДАШТ-ий мөнгөн медалийн болзол хангалаа

онирхогчдын боксын эрэгтэйчүүдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Узбекистаны нийслэл Ташкент хотод 11 дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр -63.5 кг жинд Б.Чинзориг хагас шигшээд Тажикистан улсын боксчин Баходур Усмоновтой тулалдаж 4:1 харьцаатайгаар ялалт байгуулж мөнгөн медалийн болзол хангалаа. Ингэснээр манай улсын тамирчин аваргын алтан медалийн төлөө Узбекистан улсын тамирчин Абдулиев Руслантай энэ сарын 14-нд тоглоно. Харин -67 кг жинд ОУХМ Б.Мишээлт мөнгөн медалийн төлөө Узбекистан улсын тамирчин Муйдинхужаев Асадхужатай тулалдаж 0:5 харьцаатайгаар ялагдсанаар тус ДАШТ-ийг хүрэл медальтайгаар өндөрлүүлсэн. Тус тэмцээний нийт шагналын сан 5.2 сая ам.доллар юм. Алтан медаль 200, мөнгө 100, хүрэл медалийн амжилт гаргавал 50 мянган ам,доллар гардаж авна. Манай улсаас ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, зөвлөх дасгалжуулагч узбекистан мэргэжилтэн Аброр Турсунпулатов, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор 10 боксчин тус ДАШТ-ийг зорьсон юм.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334