"Сум, дүүрэг, тосгонд таван жил ажилласан багш нарт зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгоно"

89
0
жилийн өмнө
"Сум, дүүрэг, тосгонд таван жил ажилласан багш нарт зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгоно"

Боловсролын ерөнхий хуулийг УИХ хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням багш нарыг дэмжих асуудал хуулийн төсөлд хэрхэн тусгагдсан талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Боловсролын салбарын багш нарын орон байрны асуудлыг төрөөс дэмжинэ гэж хуулийн төсөлд зааж өгсөн. Өмнө нь ийм дэмжлэг байгаагүй. Боловсролын салбарт ажиллаж байгаа багш болон ажилтан албан хаагчийн нэг хүүхдийг үнэ төлбөргүйгээр төрийн өмчийн сургуульд сургах заалт хуулийн төсөлд орж байгаа. 15 жилээс дээш ажилласан байх хэрэгтэй. Орон нутагт багшлах боловсон хүчний дутагдал их байна. Сум, дүүрэг, тосгонд ажиллаж буй багш нарт таван жил ажилласны дараа нь зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгоно. Энэхүү урамшуулал цаашид гурван жил тутамд олгогдох юм" гэдгийг хэллээ.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334