Худалдаа, хөгжлийн банк жил бүр ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛ урамшуулалт хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Тус аянаараа дамжуулан санхүүгийн зөв дадалтай “Хуримтлалтай Монгол” иргэдийг бий болгохыг зорьдог билээ. Өнгөрсөн 3 жилийн аянаараа дамжуулан 500 гаруй харилцагчаа хадгаламжаа нэмэгдүүлснийх нь төлөө урамшуулж, супер урамшууллын 4 эзэндээ зуслангийн байр, Town House, 1 өрөө байр зэргийг гардуулсан юм. Тэгвэл энэ удаагийн аянаараа ХЯЛБАР ХУРИМТЛАЛ үйлчилгээг ашиглан хадгаламжаа нэмэгдүүлсэн харилцагчдаа урамшуулж, эхний сарын урамшууллын эздээ тодрууллаа.