Б.Лхагвасүрэн: Амины орон сууцанд ипотекийн зээл олгох хуулийн зохицуулалт хэрэгжинэ

133
0
3 сарын өмнө
Б.Лхагвасүрэн: Амины орон сууцанд ипотекийн зээл олгох хуулийн зохицуулалт хэрэгжинэ

Монголбанкнаас өнөөдөр /2025.02.03/ Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарын 2024 оны тойм мэдээг танилцууллаа.

Судалгаа, статистикийн газрын захирал Д.Даваасүх "Өнгөрсөн 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр төлбөрийн тэнцэл 622 сая ам.долларын ашигтай гарсан. Голлох дансаар нь авч үзвэл, урсгал болон хөрөнгийн дансаар 2.2 тэрбум ам.долларын алдагдалтай, нөгөө талдаа санхүүгийн данс 3.3 тэрбум ам.долларын ашигтай гарсан байгаа. Дансны бүтцийг авч үзвэл, барааны дансны тэнцэл 2.9 тэрбум ам.доллар, үйлчилгээний цэвэр дансаар 3 тэрбум ам.долларын алдагдалтай, орлого 2.7 тэрбум ам.долларын алдагдалтай, санхүүгийн дансны хувьд шууд хөрөнгө оруулалтын урсгал 2.9 тэрбум ам.доллар багцын хөрөнгө оруулалт 1.2 тэрбум ам.доллар, бусад хөрөнгө оруулалт 674 сая ам.долларын алдагдалтай төлбөрийн тэнцэл гарсан байна.

Уул уурхайн экспорт дээр чулуун нүүрс өнгөрсөн оны мөн үеийнхээс бие хэмжээгээр 13 сая тонныг илүү экспортолсон. Харин 2023 онд 66 сая тонн чулуун нүүрс экспортолсон. Чулуун нүүрсний экспорт 13 сая тонноор өссөн хэдий ч тоон хэмжээгээр 1.3 тэрбум төгрөгийн ашигтай, үнийн нөлөөгөөр 1.6 буюу өнгөрсөн оны мөн үеэс 230 сая ам.долларын бууралттай байгаа" гэлээ. 

Мөн үеэр орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр цаашдаа хэрхэн үргэлжлэх талаар сэтгүүлчид тодруулав. Уг асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа "Шинэ зээлийг хуучин зээлийн эргэн төлөлтөөр санхүүжүүлээд явж байгаа. Өнөөдрийн байдлаар 70 гаруй мянган иргэн ипотекийн зээлтэй, тогтмол төлөлтөө хийгээд явж байна. Жил бүр 500 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөж, тэндээсээ шинэ зээлийг олгож байна. Өнгөрсөн онд Үндэсний баялагийн сангийн хууль гарсан. Хуримтлалын сангаас жил бүр 500 орчим тэрбум төгрөгийг ипотекийн зээлд хуваарилахаар болсон. Үүнийг нэмээд ипотекийн зээл 1.2-1.3 их наядын санхүүжилтийн эх үүсвэртэй болж, 2024 онд 14 мянган орчим өрхөд шинээр зээл өгсөн. 2025 онд яг энэ эх үүсвэр хэвээрээ буюу энэ хэмжээгээр зээл олгоно. Харин зээл олгох хүрээнд өөрчлөлт орж байгаа. Хувийн орон сууцанд ипотекийн зээл олгох хуулийн зохицуулалт хэрэгжинэ. Дээшээ агаар, доошоо хөрс бохирдуулахгүй хувийн орон сууцнуудад хөнгөлөлттэй зээл олгоно. Хувийн орон сууц банкны шаардлага хангах тодорхой шалгуур байгаа. Тус шалгуурыг хангасан байх шаардлагатай. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын А бүсэд хөнгөлөлттэй, давуу байдлаар олгож байгаа асуудал гарч байгаа учир зээлийн хүү харилцан адилгүй, өндөр хүүтэй зээл олгодог байхаар судалж байна. Арилжааны банк өөрийн эх үүсвэрээр зээл олгож байгаа. Үүний дундаж хүү 12 хувь. Тиймээс энэ хоёрын хооронд ялгавартай хүүгээр олгож эхлэх шийдэл ярьж байна" гэв. 

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334