Давосын чуулган эхэллээ

41
0
9 сарын өмнө
Давосын чуулган эхэллээ

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулган өнөөдөр эхэлж байна. Дөрвөн өдөр үргэлжлэх тус чуулганы үеэр Ерөнхий сайд  Швейцарын Холбооны Улс, Бүгд Найрамдах Армен, Сингапур Улсын Ерөнхийлөгчид тус тус бараалхаж, БНСУ, Тайланд Улсын Ерөнхий сайдтай уулзаж, хоёр орны харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцах аж. Мөн сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хот төлөвлөлт, цахим хөгжил, мэдээллийн технологи, аялал жуулчлал, олон улсын маркетингийн хамтын ажиллагааны чиглэлээр 30 гаруй уулзалт хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн олон улсын үндэстэн дамнасан корпорациудын тэргүүн нартай уулзаж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын талаар хамтран ажиллах санал солилцох юм байна. Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн энэ чуулганд 30 гаруй орны төрийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцоно.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334