Хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгож бууруулах саналыг 72,663 хүн дэмжжээ

71
0
1 сарын өмнө
Хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгож бууруулах саналыг 72,663 хүн дэмжжээ

D өргөдөл сайтад иргэн Р.Шинэгэрэл Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1 хувь болгон бууруулах өргөдөл гаргасан. Тус өргөдөл нь нэг сарын хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 24-ийг хүртэл үргэлжлэх аж. Одоогоор 72,663 хүн дэмжсэн ба 50 мянгаас дээш хүн гарын үсгээ зурсан тохиолдолд УИХ-аар хэлэлцэгдэх боломж бүрддэг. Өргөдөл гаргасан иргэн Р.Шинэгэрэл, “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1% болгож бууруулах, үүнд: 6.3.1. Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, 6.3.2. Үйл ажиллагааны орлого, 6.3.3. Хөрөнгийн орлого, 6.3.4. Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого, 6.3.5. Шууд бус орлого, 6.3.6. Бусад орлого” гэжээ. Тус өргөдөлд гарын үсгээ зурахыг хүсвэл энд дарна уу. 

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334