Нийслэлийн ерөнхий боловсролын гадаад хэлний төрөлжүүлсэн сургалттай 23 дугаар сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн “Гадаад хэлний нээлттэй өдөрлөг” өнөөдөр /2025.04.21/ орос хэлний баяраар эхэллээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус өдөрлөг долоо хоног үргэлжлэх бөгөөд 23 дугаар сургуулийн сурагчдын мэдсэн мэдлэгээ бататгаж, багш, эцэг эхчүүддээ тайлагнадаг эрдмийн баяр болон өргөжиж байна.