Орон нутагт Улаанбаатар хоттой ижил эм тариаг, ижил үнээр хэрэглэдэг болно

74
0
1 сарын өмнө
Орон нутагт Улаанбаатар хоттой ижил эм тариаг, ижил үнээр хэрэглэдэг болно

Чанаргүй, үнэтэй эмийн асуудлыг цэгцлэх талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Чанаргүй, үнэтэй эм орж ирдгийн гол асуудал нь манай улс хүн ам цөөтэй, нэг төрлийн эмийг 10-20 компани зэрэг оруулж ирдэгт байна. Зах зээл нь бага учир их ашиг нэмдэг. Манай улсын нийт эмийн зах зээлийн эргэлт 700 орчим тэрбум төгрөг байна. Эдгээр үйл ажиллагаа явуулж байгаа эм ханган нийлүүлэх байгууллагуудыг зөв зохион байгуулалтад оруулбал давхцал үүсэхгүй байх боломжтой. Үүний эхлэл нь нэг эх үүсвэрийн худалдан авалт хийх юм. Жишээ нь, БНСУ-ын зах зээл дэх хавдрын таван төрлийн химийн тариаг оруулж ирсэн. Эдгээр нь нэвтэрснээр Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн гаж нөлөө маш ихтэй, хордлого тайлах эмчилгээ их зарцуулдаг химийн тарианаас салах боломж бүрдэж байна. Үүнийг улсын хэмжээнд ижил үнэтэйгээр хангах бодлого барьж байна. Манай улсын хувьд 4000 гаруй төрлийн эм, тариа хэрэглэж байна. 2026 оны төгсгөл гэхэд хамгийн найдвартай чанартай эм тариаг, байж болох хамгийн хямд үнээр оруулж ирэх ажлыг бүрэн цэгцэлнэ. Монголын зах зээлээс шаардлагатай эм тариа олддоггүй, олдохоороо үнэтэй, чанаргүй байдаг гэдэг асуудлыг ирэх оны төгсгөл гэхэд цэгцэлж дуусна. Энэ ажил эхэлчихсэн байгаа. Аймаг орон нутагт мөн тусламж үйлчилгээ үзүүлэхэд Улаанбаатар хоттой ижил эм тариаг, ижил үнээр хэрэглэх боломж бүрдэнэ. Бид эхний ээлжид Солонгос, Япон Улсаас эхний ээлжийн эм, тариа оруулж ирж байна. Дараагийн ээлжид Европын улсуудтай хамтарна.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334