Гацуур мод нь ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгддэг тул гал авбал 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултай байдаг аж.
Аюулгүй байдлыг хангах дараах зөвлөмжийг Онцгой байдлын ерөнхий газраас гаргажээ. Үүнд:
- Чанартай гацуур мод сонгох: Галд тэсвэртэй (fire-resistant) гэж тэмдэглэсэн модыг сонгох
- Цахилгаан гэрлийг шалгах: Утаа гарсан, гэмтсэн гэрлийг ашиглахгүй байх.
- Галын эх үүсвэрээс хол байлгах буюу лаа, халаагч төхөөрөмжөөс зайтай байрлуулах.
- Гацуур мод ч гэсэн анхаарал шаарддаг гэдгийг мартаж болохгүй