ҮСХ:Инфляц өмнөх оны мөн үеэс 8,1 хувиар өссөн

32
0
1 сарын өмнө
ҮСХ:Инфляц өмнөх оны мөн үеэс 8,1 хувиар өссөн

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 8.1 хувь, өмнөх сараас 1.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 8.1 хувь гарсны 2.1 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Тухайлбал,

-Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 7.4 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 8.0 хувь),

-Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 8.4 хувь,

-Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 22.1 хувь,

-Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 7.0 хувь,

-Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувь,

-Боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны арваннэгдүгээр сард өмнөх сараас 1.7 хувиар өсөхөд хувцас,бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.9 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 13.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

 

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334