С.АМАРСАЙХАН: БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН САЙД ЛУО ВЭНЬ-ТЭЙ СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

16
0
2 сарын өмнө
С.АМАРСАЙХАН: БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН САЙД ЛУО ВЭНЬ-ТЭЙ СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээний 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны 10 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчид ажлын айлчлал хийж, олон улсын импортын VII экспод оролцож байна.

 

БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдаж байгаа энэхүү дээд хэмжээний айлчлалын үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын газрын сайд Луо Вэнь нар “Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Зах зээлийн зохицуулалтын удирдах газар (Үндэсний стандартчиллын удирдах газар) хоорондын хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж баталгаажууллаа.

Энэхүү санамж бичгийн зорилго нь талуудын хоорондын тэгш, харилцан ашигтай байдлын үндсэн дээр стандартчиллын салбарт хамтын ажиллагааг бий болгож, хөгжүүлэх, хоёр улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль тогтоомж, дүрэм журам, зохицуулалт, үндэсний бодлогыг баримтлан стандартыг ижилтгэх, худалдаан дахь техникийн саад тотгорыг арилгахад дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд:

Олон улсын стандартчиллын салбарт хамтран ажиллах, мэдээлэл солилцох, туршлага солилцох,

Хөдөө аж ахуй, мал аж ахуй, хүнс, дэд бүтэц, хүнд үйлдвэр болон бусад салбаруудад стандартчиллын хамтын ажиллагааг өргөжүүлэх,

Уур амьсгалын өөрчлөлт, ухаалаг хот, дижитал технологи, тогтвортой хөгжил зэрэг чиглэлээр олон улсын стандартчиллын хамтын ажиллагаа зохион байгуулах,

Стандартчиллын салбарт хүний нөөцийн ур чадварыг сайжруулахад хамтран ажиллах,

Стандартчиллын салбарын ерөнхий мэдээлэл, хэвлэл нийтлэл, норматив баримт бичгийг солилцох зэрэг олон асуудлыг тусгасан байна.

Цаашид хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Стандарт хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, БНХАУ-ын Үндэсний стандартчиллын удирдах газрын холбогдох албан төлөөлөгчидтэй уулзаж нарийвчлан боловсруулахаар ажиллаж эхэллээ.

Ажлын айлчлал үргэлжилж байна.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334