ХЭМЖИЛ ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

14
0
3 сарын өмнө
ХЭМЖИЛ ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 36 дугаар хавсралтын Хэмжил зүйн Зөвлөлийн хурлыг Шадар сайдын Ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил ахалж, шинэчлэн батлагдсан нийт 20 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдааныг зохион байгууллаа.

 

Хуралдаанаар цахим хөгжил, байгаль орчин, батлан хамгаалах, зам тээвэр, соёл, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн яам, стандарт, хэмжил зүй, монополь, газар зохион байгуулалтын асуудал хариуцсан агентлаг, шинжлэх ухааны хүрээлэн, төрийн бус байгууллагуудаас оролцсон юм.

Монгол Улсын Шадар сайдын баталсан хөтөлбөрийн дагуу энэхүү шинэ бүрэлдэхүүнтэйгээр Хэмжил зүйн Зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны үеэр дараах 6 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Үүнд:

1. Нойкрайфт ХХК-ийн хүсэлт болгосон БНХАУ-ын Yantai Dongfang Wisdom Electric Co.ltd компанид үйлдвэрлэсэн DDS1079, DTSD178 загварын тарифт электрон тоолуур, Дархан Ар Шанд ХХК-ийн хүсэлт болгосон БНХАУ-ын Main One Smart Meters Co.Ltd компанид үйлдвэрлэсэн LXSG-15V загварын халуун, хүйтэн усны тоолуур, Стандарт тоолуурын хэмжүүр ХХК-ийн хүсэлт болгосон БНХАУ-ын Shanghai Chikong Automation Instrument Co.,Ltd компанид үйлдвэрлэсэн CKLDG-Dххх-TX загварын цахилгаан соронзон зарцуулалтын тоолуурыг тус тус хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэж, загварын баталгааны гэрчилгээг 3 жилийн хугацаатай шинээр олгохоор боллоо.

2. Мазаалай петролиум ХХК-ийн шатахуун түгээгүүр импортлох, суурилуулах, засварлах, сүмбэнметр импортлох, Эрчим сүлжээ ХХК-ийн цахилгааны тоолуур импортлох, суурилуулах, болон Синержи групп ХХК-ийн шатахуун түгээгүүр, шингэний тоолуур импортлох, суурилуулах, засварлах хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэхээр тус тус хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 5 жилийн хугацаатай шинээр бүртгэхээр болж, шийдвэрийг гаргалаа.

Хэмжил зүйн зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаас цаашид хэмжих хэрэгслийн загварын туршилт, аж ахуйн нэгж байгууллагын хэмжил зүйн үйл ажиллагааны үнэлгээ бүртгэлийн ажлыг боловсронгуй болгох, хэмжил зүйн ажлын хэсгүүдийн санал, дүгнэлт, танилцуулгыг сайжруулах, Хэмжил зүйн зөвлөлийн гишүүдийн оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх, Хэмжил зүйн зөвлөлийн дүрэм журмыг шинэчлэх талаар чиглэл, зөвлөмж өгснөөр хуралдаан амжилттай болж өндөрлөлөө.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334