Монгол Улс нь 1979 онд Олон Улсын Стандартчилалын байгууллагад гишүүнээр элссэнээс хойш Дэлхийн стандартын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 14-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэ жилийн стандартын өдрийг Тогтвортой хөгжлийн есдүгээр зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр “ИЛҮҮ САЙХАН ДЭЛХИЙН ТӨЛӨӨ ХАМТЫН ЗОРИЛГО” уриатайгаар тэмдэглэж байна.
ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ӨДӨР - 10.14 Олон улсын стандартууд нь бидний ард зогсож чадах практик шийдлүүдийг санал болгодог. Олон улсын стандартыг ашигласнаар та бид шийдлийн нэг хэсэг болно.
Олон улсын стандарт бол дэлхийн ахиц дэвшлийн тулгуур юм. Тэд хиймэл оюун ухаанаар дамжуулан инновацийг хурдасгахын тулд дэлхийн хамтын ажиллагааг дэмжин, харилцан ажиллах чадвар, аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангадаг.
Хиймэл оюун ухаан болон олон улсын жишгээр дэмжигдсэн уян хатан дэд бүтэц, аж үйлдвэрийн тогтвортой өсөлт, хамгийн сүүлийн үеийн инноваци өнөөдөр болон ирээдүй хойч үеийнхний эдийн засгийн өөрчлөлтийг хөдөлгөх дэлхийг бид хамтдаа бүтээж чадна.
Монгол Улсад Стандартчилал, Хэмжил зүйн тогтолцоог хөгжүүлэн бэхжүүлэхэд үе үеийн стандарт хэмжилзүйн нийт ажилтан, албан хаагчид болон энэ салбарт ажиллаж байгаа төр, хувийн хэвшлийн байгууллага та бүхэнд баярт өдрийн мэнд хүргэе.
Илүү сайхан Дэлхийн төлөө стандартаа мөрдөхөд анхаарцгаая...