СОРЬЦЫН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ҮҮССЭНИЙ 61 ЖИЛИЙН ОЙН МЭНДЧИЛГЭЭ

19
0
8 сарын өмнө
СОРЬЦЫН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ҮҮССЭНИЙ 61 ЖИЛИЙН ОЙН МЭНДЧИЛГЭЭ

СХЗГ-ын Сорьцын хяналтын газар нь гоёл чимэглэлийн үйлдвэрлэл, худалдаа, алт олборлолт болон алтны нийлүүлэлтийн сүлжээнд ажилладаг байгууллага юм. Энэхүү байгууллага нь 1963 оны 2-р сарын 15-ны өдөр Үнэт металлын чанар шалгах тасаг нэртэй байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл “Монгол улсын нутаг дэвсгэрт үнэт металл, эрдэнийн чулуу олборлолт, боловсруулалт, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг бүхий л байгууллага, иргэдийн үнэт эдлэлийг магадлан шалгаж, сорьцын баталгааг хангуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж, Сорьцын хяналтын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх” чиглэлээр мэргэжлийн хамт олон тасралтгүй үйл ажиллагаа явуулан ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар нийт 300 гаруй тонн алтыг хайлж гулдмайлан сорьц тогтоосон, нийт 1 сая орчим ширхэг үнэт эдлэлд сорьцын баталгааны тэмдэг тавьж, баталгаажуулсан нь Монгол улсын эдийн засагт өндөр үүрэг гүйцэтгэсний тод үр дүн юм.

Бид цаашид шинээр батлагдсан “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн хүрээнд Засгийн газраас дэвшүүлсэн улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулах, хямралыг даван туулах, салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэн боловсронгуй болгох, хувийн хэвшлийн бизнесийг дэмжих, инновацийг хөгжүүлэх, нийгмийн амьдралын чанар, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого, зорилтуудыг амжилттай үргэлжлүүлэн Төрийн хууль тогтоомжийг бүрэн хэрэгжүүлж, мэргэжлийн өндөр ур чадвар, идэвхи санаачлага, үр бүтээл гарган харилцагч, үйлчлүүлэгчдээ дээдлэн Төр-Хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэн та бүхэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна.

Ийнхүү Монгол улсад Сорьцын хяналтын байгууллага үүссэний 61 жилийн ойг тохиолдуулан салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн удирдлагууд, ахмадууд, тус салбарт ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа албан хаагчид, харилцагч, хамтран ажилладаг иргэд, аж ахуй нэгж байгууллагууддаа түүхт ойн мэндчилгээг дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334