Оуюутан, сурагчдыг СХЗГ-ын дарга С.Батбаатар хүлээн авч, тэрээр “Стандарт, хэмжил зүйн салбарын ойлголтын талаар нэг оюутны өндрийг асуун, энэхүү өндрийн зөв, бурууг хэмжиж тодорхойлж, баталдаг газар нь манай байгууллага юм” хэмээн маш энгийн үгээр тайлбарласан нь оюутан сурагчид ихэд таатай хүлээн авлаа. Үргэлжлүүлэн, СХЗГ-ын Хэмжил зүйн хүрээлэнгийн дарга Д.Дамбасүрэн байгууллагын үүсэл хөгжил үйл ажиллагааны чиглэл, цаашдын зорилтын талаар илтгэл тавьсан юм.
Илтгэлийн дараа оюутан, сурагчид уртын эталон лаборатори болон масс, цахилгааны, цаг, давтамжийн эталон лабораториудаар зочилж, танилцан мэдээлэл авч, сонирхосон асуултандаа хариулт авлаа.
Энэ үеэр ШУТИС-ын Геологи, Уул уурхайн сургуулийн геодезийн салбарын дэд профессор н.Эрдэнэчимэг: “Стандартчилал, хэмжил зүй бол бүх салбар зайлшгүй байх шаардлагатай, тэр дундаа инженерчлэлийн салбарт. Манай геодези бол хэмжил зүй салбартай ысалшгүй холбоотой учир манай сургууль геодезийн сургалтын хөтөлбөрт шинэчлэл хийж, хөтөлбөртөө хэмжил зүй хичээлийг суулгаж өгсөн. Энэ хичээлийг үзэж, суралцаж буй оюутнууд өнөөдөр хүрэлцэн ирж, онолын мэдлэгийг практик дээр тэр дундаа улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ганц байгууллагад ирж, мэдлэгээ бататгаж байгаад талархаж байна” хэмээн хэлсэн юм.