УРАН ДАРХЧУУЛЫН УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

30
0
7 сарын өмнө
УРАН ДАРХЧУУЛЫН УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ололт, амжилт их хэдий ч тулгамдаж буй асуудлаа ярилцаж, цаашид хөгжих боломж, олон улсын жишиг, сайн туршлагын талаар санал солилцсон форум үзэсгэлэнгээр үргэлжилж байна.

Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын нийт оролцогчдын үйл ажиллагааны уялдааг хангах, тэднийг бодлого зохицуулалтаар дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг нь олон нийтэд сурталчлах зорилготой “Mongolian jewellery & metall forum, expo-2024” нээлтээ хийлээ. “Мишээл экспо” олон улсын худалдааны танхимд хоёр өдөр үргэлжлэх уг үзэсгэлэнд үнэт металл, үнэт чулуу эдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болон уран дархчуулын уран бүтээлийн үзэсгэлэн болж байна.

Уг үзэсгэлэнг Санхүүгийн зохицуулах хороо, СХЗГ-ын Сорьцын хяналтын газар, Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын үндэсний мэргэжлийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж байна.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334