Стандартчилал, тохирлын үнэлгээний хууль, эрх зүйн орчин, хүнсний стандартчилал, тохирлын гэрчилгээ, аюулгүйн тэмдгийн тухай, түүний хэрэглээ, зохицуулалтын талаар Замын-Үүд гаалийн газрын нийт 50 гаалийн улсын байцаагчдад 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр сургалт хийж сургалтад оролцсон гаалийн улсын байцаагчдад сертификат гардууллаа.
Гаалийн газар, хороодын гаалийн улсын байцаагчдад Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд стандартчилал, техникийн зохицуулалт, чанар, аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг хэрхэн зохицуулах, салбар дундын хамтын ажиллагаа, эрсдэлд суурилсан хяналт, цахимжуулалттай холбоотой хүндрэл, бэрхшээлтэй асуудлын талаар гаалийн улсын байцаагч нартай санал солилцсон юм.
Мөн Хүнсний стандартчиллын өнөөгийн байдал, Хүнсний олон улсын дүрэм, журам, стандартыг үндэсний хэмжээнд хэрэглэх, сав боодлын шошгололтод тавих шаардлагын талаар мэдээлэл өгсөн.