ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТУУДАД УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ ЗААЛТЫГ ХЭЛЭЛЦЭЖ ДЭМЖЛЭЭ

60
0
4 сарын өмнө
ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТУУДАД УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ ЗААЛТЫГ ХЭЛЭЛЦЭЖ ДЭМЖЛЭЭ

Чанарын менежментийн тогтолцооны стандартчиллын техникийн хорооны ээлжит хурал өдөр боллоо.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор Олон улсын стандартын байгууллагаас гаргасан менежментийн тогтолцооны стандартуудад дараах заалтуудыг нэмэлт оруулсан байна. Үүнд:

4.1 Байгууллага нь уур амьсгалын өөрчлөлтөд хамаарах асуудал байгаа эсэхийг тодорхойлох

4.2 ТАЙЛБАР:  Холбогдох сонирхогч талууд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой шаардлага тавьж болно.

Чанарын менежментийн тогтолцооны стандартчиллын техникийн хороо нь хуралдаж дээрх 4.1, 4.2 дахь заалтуудыг Монгол Улсын үндэсний стандартаар баталсан менежментийн тогтолцооны 11 стандартад нэмэлт оруулахаар боллоо.

  1. MNS ISO 22301:2020, Аюулгүй байдал ба уян хатан байдал Бизнесийн тасралтгүй байдлын менежментийн тогтолцоо. Шаардлага
  2. MNS ISO 37301:2022, Нийцлийн менежментийн тогтолцоо. Шаардлага ба хэрэгжүүлэх арга зүйн заавар
  3. MNS ISO 30401:2021,  Мэдлэгийн менежментийн тогтолцоо- Шаардлага
  4. MNS ISO 50001:2019, Эрчим хүчний менежментийн тогтолцоо Шаардлага, хэрэглэх арга зүйн заавар
  5. MNS 21001:2021, Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо - Шаардлага, хэрэглэх арга зүйн заавар
  6. MNS 37001:2017, Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо. Шаардлага ба хэрэглэх удирдамж
  7. MNS ISO 21101:2022, Адал явдалт аялал жуулчлал. Аюулгүй байдлын менежментийн тогтолцоо. Шаардлага
  8. MNS 37101:2024, Тогтвортой хөгжил. Менежментийн үйл ажиллагаанд тавих шаардлага
  9. MNS ISO 39001:2014,  Замын хөдөлгөөний аюулгүй байдал (ЗХАБ)-ын удирдлага, зохион байгуулалтын тогтолцоо – Зааврыг хэрэглэх хэрэгцээ шаардлага
  10. MNS 45001:2018,Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо – Шаардлага, хэрэглэх заавар

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334