“ХЭМЖИЛ ЗҮЙН СУУРЬ АСУУДЛУУД” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

56
0
6 сарын өмнө
“ХЭМЖИЛ ЗҮЙН СУУРЬ АСУУДЛУУД” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

“Хэмжил зүйн суурь асуудлууд” сэдэвт сургалт 05 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд танхимаар, зайнаас зохион байгуулагдаж байна.

Сургалтын зорилго нь Хэмжил зүйн тухай хуулийн зорилго, бүтэц, агуулга, хуулийг дагаж гарсан дүрэм журамтай танилцах, хэмжил зүйн суурь ойлголт, ерөнхий нэр томьёо, тодорхойлолт, хэмжил зүйн дэд бүтэц, тогтолцоо, үйл ажиллагааны талаар мэдээлэл авах, алдаа, хэмжлийн эргэлзээг тооцоолох, ОУ-ын нэгжийн СИ систем, үндсэн, уламжилсан, эмхэтгэсэн нэгжүүдийн талаарх мэдлэг олгох юм.

Сургалтын хугацаанд "Хэмжил зүйн" хуулийн танилцуулга, Хэмжил зүйн олон улсын хамтын ажиллагаа, холбогдох дүрэм журмууд, хэмжих хэрэгсэлд загварын туршилт хийх журам, ААНБ-ын хэмжил зүйн дотоод хяналт, хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгын ажилтанд тавигдах шаардлага, Олон улсын нэгжийн СИ систем зэрэг агуулгын хүрээнд хичээл орох юм.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334