ХЭНТИЙ, ДОРНОД, СҮХБААТАР АЙМГУУДАД СХЗГ-ЫН АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА

36
0
4 сарын өмнө
ХЭНТИЙ, ДОРНОД, СҮХБААТАР АЙМГУУДАД СХЗГ-ЫН АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА

МУ-ын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, Хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэйгээр орон нутгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаа болон хуулиар олгогдсон чиг үүргийн хэрэгжилттэй танилцах, үнэлэлт, дүгнэлт өгөхөөр Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн СХЗХэлтсүүдэд ажиллаж эхэллээ.

 

Өнөөдөр /2024.06.10/ Хэнтий аймгийн СХЗХэлтэст ажиллаж, шийдвэрлэх нэн шаардлагатай асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өглөө. Мөн аймгийн Аймгийн Засаг даргын орлогчтой уулзаж СХЗХ-ийн этолан тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хамтран ажиллах талаар СХЗГ-ын дарга С.Батбаатар саналаа илэрхийллээ. Засаг даргын орлогч хэлэхдээ “Аймгийн Засаг дарга Стандарт, хэмжил зүйн хэлтэст ажиллаж байсан хүний хувьд хүнсний аюулгүй байдал. Хэмжлийн нэгждмэл байдлыг хангахад ханхаарч ажиллаж байна. Мөн манай аймгийн төрийн байгууллагад ISO стандартыг нэвтрүүлэхээр ихээхэн анхаарч, олон улсын стандартыг олон нийтэд таниулах, нэвтрүүлэх чиглэлээр бодлогын баримт бичгигт тусган хэрэгжүүлж байна.

Түүнчлэн СХЗГ-ын Хэмжил зүйн хяналтын Улсын ахлах байцаагч Д.Жаргалсайхан, Сорьцын хяналтын газрын улсын байцаагч бөгөөд лабораторийн эрхлэгч Ж.Батбаатар нар удирдамжийн дагуу аймгийн СХЗХ-ийн байцаагчтай хамтран супермаркет, зах худалдааны төвүүдэд хэмжил зүйн болон сорьцын хяналт шалгалтыг хийлээ.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334