Түгээх цэгүүд шатахуунаа хязгаарлалтай олгож байна

70
0
10 сарын өмнө
Түгээх цэгүүд шатахуунаа хязгаарлалтай олгож байна

  Улаанбаатар хотод болон хотын ойр хавьж байрлаж буй шатахуун түгээх станцууд шатахуунаа хязгаарлалттай олгож байгаа аж. Гэхдээ Супер-92, Тэс колонкууд орлого буусанд үед хязгаарлахгүй байгаа юм байна. 

ОХУ нефтийн бүтээгдэхүүний импортдоо хориг тавьснаар Монгол Улсад шатахуун хангалттай нийлүүлэгдэх боломжгүй болж, орон нутагт дизель түлш тасалдаад байгаа.

Энэ асуудалд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тайлбар хэлэхдээ “Хоригоос хойш арваннэгдүгээр сарын 23-ны байдлаар 95 мянган тонн дизель түлш импортоор  орж ирсэн. Үүний 7000 тонн нь Хятадаас, үлдсэн 80 гаруй мянган тонн бүтээгдэхүүн нь ОХУ-аас орж ирсэн.  Монгол Улсын нийт хэрэглээ хамгийн ихдээ 90 мянган тонн байдаг. Өнөөдөр яагаад ийм байдал үүсэв гэхээр бид хоригтой, 21 хоногийн энэ хугацаанд нэг ч тонн дизель түлш, А-92 орж ирээгүй, бүх юмаа шавхсан.

Та нар сайн мэдэж байгаа ш дээ. Хоригийн нөлөө үргэлжилсээр байна. Хятад руу бид томоохон захиалга хийгээд өнгөрсөн Баасан гаригт мөнгийг нь аж ахуй нэгжүүд төлсөн. Дөрөв, тав хоногтоо нефтийн бүтээгдэхүүнүүд ороод ирэх байх. Тэгэхлээр бүгдээрээ тав, зургаан хоног ОХУ-аас орж ирсэн дизель дээр тэсэх хэрэгтэй байна.

Хятадаас хангалттай хэмжээнд импортолно. Гэхдээ бид нар энэнээс өөр арга зам байхгүй. Монгол Улс муу ажиллаад юм уу, эсвэл мөнгө байхгүй ч юм уу, аж ахуй нэгж нь буруу төлөвлөөд ч юм уу, асуудалд хайхрамжгүй байдлаар хандаад хажуугаар нь өнгөрөөсөн зүйл байхгүй” гэж байв.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334