Монголын Ногоон Барилгын Хүрээлэн болон Монгол-Германы Ашигт Малтмалын Технологийн Их Сургууль хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.
Үүнд:
- Дэвшилтэт ногоон технологи, ногоон барилгын олон улсын стандартын талаарх мэдлэг түгээх;
- Асуудал шийдэх, мэдлэг бүтээх хамтарсан судалгааны төслүүд хэрэгжүүлэх;
- Хамтарсан бизнесийн санаа, төслүүдийг дэмжин хэрэгжүүлэх; Үүнд:
- ногоон барилгын чиглэлээр Симуляцийн программ хангамж хөгжүүлэх г.м
- Олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинар хамтран зохион байгуулах, нийтийн соён гэгээрүүлэх ажилд хамтрах;
- BestGER шалгуур үзүүлэлтүүдийг баталгаажуулахад бодлогоор дэмжин ажиллах аж. Талууд санамж бичгийн хүрээнд жил бүрийн эхэнд үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлцэн тохирч, хэрэгжүүлэн ажиллана.