Д.Амгалан: Цэнгэлдэхийн зүлэгний төсөвт өртөг 1.3 тэрбум төгрөг болсон

66
0
9 цагийн өмнө
Д.Амгалан: Цэнгэлдэхийн зүлэгний төсөвт өртөг 1.3 тэрбум төгрөг болсон

НЗДТГ-ын дарга Д.Амгалан Үндэсний баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгөв. Тэрээр “Монголын үндэсний бөхийн холбооноос хүсэлт тавьсны дагуу энэ жил нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлгийг шинэчлэх ажлыг зохион байгуулсан. Олон улсын стандартын зүлэг, хучилтын системээр дагнасан “HBS” гээд компани уг зүлгийг нийлүүлж, шинэчлэлийг хийсэн. Нийт 8176 ам.метр талбайг дороо зөөлөвчтэй, 200 тонн элс, 50 тонн зориулалтын дүүргэгч бүхий зүлгээр шинэчилсэн. Өнөөдөр зүлгийг норгож, барилдааны туршилтын барилдаан зохион байгуулж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын бэлтгэл, бусад урлаг, соёлын арга хэмжээнүүд удаан үргэлжилдэг учраас байгалийн зүлэг тавих боломжгүй гэдгийг холбогдох хүмүүс тайлбарлаж байгаа. Тиймээс уламжлалт байдлаар хиймэл зүлгээр шийдлээ. Зүлэгний төсөвт өртөг 1.3 тэрбум төгрөг болсон. 5-6 компаниас үнийн санал авч, “HBS” компанитэй гэрээ байгуулж, ажлыг богино хугацаанд зохион байгуулсан.

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын зохион байгуулалтад бөх, морь, сур, шагай, соёл урлагийн гээд салбар есөн хороо ажиллаж байна. Тайз дэлгэцийн засвар үйлчилгээ хийгдэж байна. Нийслэлээс Төв цэнгэлдэх хүрээлэнг өнгөрсөн онд нийслэлийн өмчид эргүүлэн авсны дараа 3 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, их засварыг хийсэн. Харин энэ жил урсгал засваруудыг хийж, зочид, төлөөлөгчид, наадамчдаа хүлээн авахад бэлэн болоод байна" гэв. 

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334