Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын тендерийг долоодугаар сард нээнэ

20
0
8 цагийн дараа
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын тендерийг долоодугаар сард нээнэ

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө. Тэрбээр “Нийслэлийн мега төслүүдийг ихэвчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байгаа. Тэдгээрээс санхүүжилт, баталгааны асуудлыг шийдэх гурван төсөл байна. Тойрог замын ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийж дууссан. Метро, трамвай мөн дууссан. Энэ гурван төсөлд холимог байдлаар санхүүжилт шийдэхээр гадаад, дотоод уулзалтууд хийж байна. Туулын хурдны замын төслийг хот дангаараа дааж байна. Тойрог замын төслийн санхүүжилтийн 15 хувийг хот шийднэ, 85 хувь дээр 10-аас дээш жилийн хугацаатай “Экзим” банкны зээлд Засгийн газрын баталгаа шаардлагатай. Урт хугацаандаа Замын сангийн хөрөнгөөр эргэн төлөлтийг хийх боломжтой. Туулын хурдны зам, Тойрог замыг барьснаар 50 гаруй хувьтай түгжрэлийг бууруулах тооцоолол бий.

Улаанбаатар хот дотооддоо бонд босгож, хөрөнгө оруулалт хийсний үр дүнд 2024-2025 онд шилжих өвөл эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 350 МВт болж өргөссөн. 2025 оны 12 дугаар сард Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад ороход энэ өвөл эрчим хүчний тал дээр асуудал үүсэхгүй.  Мөн долоодугаар сард ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын тендерийг нээнэ. Дулаан болон цахилгаан хангамжийн эх үүсвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдэх амин чухал төсөл бол ТЭЦ-5. Одоогоор тендерт дөрвөн компани материалаа ирүүлээд байна” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334