“Миний нөхөртэй гэрлээч’’ киноны орлого нээлтээ хийснээс хойш 10 хоногийн дотор 17 дахин өсжээ. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 1-нд нээлтээ хийсэн “Миний нөхөртэй гэрлээч’’ кино цацагдсанаас хойш дэлхий даяар асар их хандалтыг аваад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор нийт гүйлгээний дүн 17.1 дахин, нийт хандалт 7.1 дахин өссөн байна. Сүүлийн үед вэб кино, вэб романаас сэдэвлэсэн драмын жүжгүүд олны анхаарлыг татах болсонтой холбогдуулан эх бүтээлийг сонирхох үзэгчид ихээр нэмэгдэж байна. Тус киног 810 сая хүн үзсэн “Миний нөхөртэй гэрлээч” хэмээх нэртэй вэб романаас сэдэвлэн бүтээсэн юм.
Г.Энхжин