Талийгаач дүүгийнхээ хэргийг шийдүүлэхээр явж байсан эмэгтэй амь насаа алджээ

28
0
9 сарын өмнө
Талийгаач дүүгийнхээ хэргийг шийдүүлэхээр явж байсан эмэгтэй амь насаа алджээ

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2022 оны зургаадугаар сард БНСУ-д ажиллаж, амьдарч байсан монгол иргэн бусдад зодуулж, нас барсан хэрэг гарсан. Тухайн үед Гадаад харилцааны яамнаас “БНСУ-ын Умард Чүнчон мужийн Ымсон хотод амьдарч байсан иргэнийг гэртээ нас барсан байхад нь олсон. Ар гэрийнхэн нь БНСУ-ын хууль хяналтын байгууллагад албан ёсны хүсэлтээ өгсний дагуу хэргийг шалгаж байгаа. Яамны зүгээс талийгаачийн ар гэрийнхнийг Солонгос руу явахад, өмгөөлөгч авахад нь болон чандрыг авчрахад дэмжлэг үзүүлсэн" гэж байв. Гэвч талийгаачийн төрсөн эгч болох А.Болормаа уг хэргийг үнэн зөвөөр шалгаагүй, бусдад зодуулж амь насаа алдсан байхад албаныхан бүрэн шалгаж өгөөгүй тул Гадаад харилцааны яам, Консулын газрынханд гоидолтой байгаагаа удаа дараа илэрхийлж байсан юм. Тэгвэл өнгөрөгч амралтын өдөр талийгаач залуугийн эгч А.Болормаа мөн нас барсан байдалтай олджээ.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334