УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ахны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газар уг хуулийн төслийг анх өргөн барихдаа төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг бүхэлд нь хориглохоор заасан байв. Харин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн зүгээс спортын бооцоот таавраас бусад мөрийтэй тоглоомыг хориглох нь зүтэй гэж үзжээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газрыг төлөөлөн уг хуулийн төслийг өргөн мэдүүлсэн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг ажиллаад спорт таавар буюу үр дүнд нь урьдчилан нөлөөлөх боломжгүй спортын тэмцээн, уралдааныг зөвшөөрөхөөр болж байгаа юм байна. Үүнийг УИХ шийднэ.
Засгийн газар бол бүхэлд нь хориглох саналтай байгаа. Яагаад гэхээр, спорт бооцоот тоглоом нэрийн дор цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг. Тиймээс Засгийн газар хуулийн төслөө нэн яралтай горимоор өргөн барьсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд УИХ хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 1XBET-ээр дамжаад 16.6 сая ам.доллар гадагшаа гарсан байна. Хурдан хугацаанд энэ хуулийг батлах шаардлагатай байна" гэлээ.