Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулна

32
0
9 сарын өмнө
Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг нар тээвэр, логистикийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад төр болон хувийн хэвшлийн байгууллагынхан оролцож, Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах төслийн талаар санал солилцсон юм. 

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Алтанбулаг болон Замын-Үүд боомтоор орж ирж буй бүх ачаа тээвэр Улаанбаатар хотод ирж, нийслэл болон аймгуудад түгээгддэг. Улаанбаатар хотыг дундуурх төмөр зам, түүнээс салаалсан олон салбар төмөр зам дээрх хөдөлгөөн нь авто замын түгжрэлд нөлөөлж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийг бууруулж байна. Тиймээс Улаанбаатар хотын хоёр захад тээвэр ложистикийн төв байгуулахаар ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгасан” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Тээвэр ложистикийн үйл ажиллагаа эрхэлдэг бүх байгууллагыг хотын хоёр захад гаргана. Ингэхдээ хоёр төвийн үйл ажиллагааг хооронд нь уялдуулах шаардлагатай. Мөн тухайн байгууллагуудын үйл ажиллагааны тэгш оролцоог нийслэлийн зүгээс хангаж өгнө. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Улаанбаатар хоттой хамтын ажиллагаатай олон улсын байгууллагуудтай уулзаж, санал солилцох, хувийн хэвшлийн байгууллагууд санаачилгатай оролцох хэрэгтэй байна” хэмээлээ.

Уулзалтад ирсэн төлөөллүүдийн зүгээс Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулахдаа байгууллагуудын бодлогыг нэгтгэж, тодорхой болгох нь зүйтэйг хэлж байв.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334