С.Энхболд: Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийн 7 хувийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулдаг

18
0
14 цагийн өмнө
С.Энхболд: Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийн 7 хувийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулдаг

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар хөнгөлөлттэй эмийн санхжүүжилтэд 9.6 тэрбум төгрөг зарцуулсан гэх асуудлаар мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга С.Энхболд: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг, Эрүүл мэндийн яаманд шууд харьяалагдаж бодлого чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага юм. Нөгөө талаас Улсын Их Хурлын дэргэд ЭМДҮЗ гэж 9 хүний бүрэлдэхүүнтэй байгууллага байдаг. ЭМДЕГ-ын хэрэгжүүлж байгаа бодлого ЭМДҮЗ-өөр гарсан тогтоол шийдвэрүүдийг хэрэгжүүлж явдаг байгууллага юм.

Хөнгөлөлттэй эмийн асуудал нэлээн яригдаж байгаатай холбоотой. Ямар эмийг хөнгөлөлттэй эмээр олгодог вэ, гэдэгт та бүхэнд товчхон тайлбарыг өгье гэж бодож байна.

Жил болгон ЭМДС-гийн санхүүжилтийн 7 хувийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулдаг. Энэ жилийн хувьд ЭМДЕГ-т УИХ-аар батлагдсан 2.5 их наяд төгрөгийн төсвийн 135 тэрбум  төгрөгийг хөнгөлөлттэй эмийн санхүүжилтэд зарцуулагдахаар батлагдсан. Энэ хүрээнд ЭМДЕГ-тай гэрээ хийсэн 1500 орчим эмийн сангаар дамжуулан хөнгөлөлттэй эмийг олгоод явдаг. Хөнгөлттэй эмийн жагсаалтад ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөлөөр батлагдсан зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан, Монгол улсад бүртгэлтэй жороор олгодог эмүүдийг оруулж баталдаг. Хувь хэмжээг ЭМДҮЗ-өөр орж баталдаг. Одоогийн байдлаар уналт таталтын эмийг 0-18 настай хүүхдүүдэд 100 хувь олгож байгаа. Бусад эмийг 30 хувь, 50 хувь, 70 хувиар хөнгөлөлттэй эмд  олгож байна. Үүнд 590 орчим нэр төрлийн эм багтаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, жилдээ 590 орчим нэр төрлийн эмээс бид 138 тэрбум төгрөгт багтааж, эмийн сангуудаар иргэдэд хөнгөлөлттэй олгож байна. Засгийн газраас яагаад хөнгөлөлттэй эмийг олгох тогтоол шийдвэрийг жил болгон төсвийг нэмэгдүүлдэг вэ гэхээр, Монгол Улсад тухайн жил аль өвчин нь тэргүүлэх шалтгаан болж байгаа, тэдгээр өвчлөлийн дундаас аль эм нь иргэдэд амбулаториор өргөн хэрэглэгдэж байгаа. Эдгээрт нэлээн судалгаа хийж, эмийн агентлагаас энэхүү судалгаануудыг гарган, Хүний эмийн зөвлөлөөр зайлшгүй эмийн жагсаалтад бүртгэдэг. Улмаар ЭМДҮЗ-өөр орж хувь хэмжээг тогтоон иргэдэд олгодог. Иргэдийн амьдралын чанарыг уртасгах, санхүүгийн дарамтыг бага учруулах зорилгоор жил болгон төсвийг улсын төсөв дээр нэмж тавин, даатгалын сангаар дамжуулан иргэдэд олгодог.

 

 

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334