Ус, цаг уур орчны шинжилгээний газраас ирэх сарын цаг агаарын төлөвийг гаргажээ.
Сарын дундаж агаарын температур олон жилийн дунждаар Баян–Өлгийн нутаг, Увс, Архангайн баруун, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн ихэнх, Өвөрхангай, Хэнтийн баруун хойд, Төвийн зүүн хойд хэсгээр 0…+6°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар +12...+18°C, бусад нутгаар +6...+12°C дулаан байдаг.
Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 20–30 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0–10 мм, бусад нутгаар 10–20 мм ордог.
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Говь–Алтай, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–2ºС–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар 1–3ºС–аар сэрүүсэх төлөвтэй. Сарын эхээр ихэнх нутгаар дулаан байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр хур тунадас, уулаараа нойтон цас орж, салхи ширүүсч, шороон болон цасан шуурга шуурч болзошгүй. Цаашдаа хур тунадас харьцангуй бага байх ба дундаж салхины хурд ихтэй байх магадлал өндөр, харин гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, Өвөрхангайн өмнөд хэсгээр дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сэлэнгийн зүүн хэсэг, Төв аймгийн нутгийн зүүн хагаст ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3ºС–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3ºС–аар хүйтэн байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр зарим газраар хур тунадас, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуурга шуурч, сэрүүсэх төлөвтэй. Цаашдаа гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас Хэнтийн нутаг, Дорнодын ихэнх, Сүхбаатарын хойд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх байх төлөвтэй.
Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–2ºС–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүл үеүдэд ихэнх нутгаар 1–3ºС–аар хүйтэн байх төлөвтэй. Сарын эхний хагаст хур тунадас харьцангуй багатай байх хэдий ч салхи ихтэй байх магадлал өндөр, харин нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд, ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуурга ихтэй байх магадлал өндөр байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн нутаг, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй.
Сарын эхээр нутгийн баруун хэсгээр, дунд үеэр ихэнх нутгаар дулаан байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн сүүлчээр бороо, зарим газраар хур тунадас орж, салхи шуургатай, сэрүүсэх төлөвтэй. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–2ºС–аар сэрүүн байх бол хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар 1–3ºС–аар дулаан байх төлөвтэй. Түүнчлэн хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаар муудах магадлалтай байна.
Энэ сард агаарын температур нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн хойд хэсгээр хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас нутгийн зүүн хойд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр баруун аймгуудын нутгаар, дунд үеэр ихэнх нутгаар дулаарах боловч нэгдүгээр арав хоногийн дундаас зарим газраар хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуура шуурч, сэрүүсэх төлөвтэй. Цаашдаа гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд хур тунадас орох төлөвтэй бол тавдугаар сар салхи шуурга ихтэй байна.