Нийт нутгийн 30 хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна

21
0
6 өдрийн өмнө
Нийт нутгийн 30 хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна

Цаг уурын байгууллагаас гаргасан бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд цухуйгаагүй байна. Тухайлбал, Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Дорноговь аймгийн зарим сумдын нутгаар муу байна. Харин, Орхоны нийт, Булган, Сэлэнгийн ихэнх, Увс, Ховд, Баянхонгор, Төв, Өмнөговь, Сүхбаатар, Дорнодын цөөн сумдын нутгаар дунд, Дархан-Уул, Дорнодын ихэнх, Хөвсгөл, Хэнтийн зарим, Увс, Говь-Алтай, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн байна.

Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Говь-Алтайн Цээл, Баянхонгорын Баянговь, Дундговийн Луус, Өмнөговийн Цогт-Овоо, Гурвантэсд 28-29 м/с, Баянхонгорын Баянцагаанд 37 м/с, Говь-Алтайн Эрдэнэд 44 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна. Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутагт дунджаас 1.1-4.9 градусаар дулаан, хур тунадас говь болон зүүн аймгуудын нутгаар дунджаас ахиу, бусад нутагт дунджийн орчим буюу түүнээс бага оржээ.

 

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334