Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр тохиож байна

22
0
9 сарын өмнө
Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр тохиож байна

        Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиож байна. Энэ онд Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийн 32 жилийн ой тохиож байгаа юм. Монгол Улсын Их цааз (Үндсэн хууль)-ын төслийг 1991 оны 6 дугаар сарын 10-наас 1991 оны 9 дүгээр сарын 1-ний хооронд ард нийтээр хэлэлцүүлж дүгнэсэн бөгөөд иргэд Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд өөрсдийн санал бодлоо ирүүлсээр байжээ. Төслийг нийт 7 мянга гаруй байгууллага, хамт олон хурлаараа хэлэлцэж, түүнд 900 мянга гаруй хүн оролцож, давхардсан тоогоор хоёр зуун мянга гаруй санал гарсан байна. Эдгээр саналыг яам, тусгай газар, нам, олон нийтийн болон эрдэм шинжилгээний байгууллагууд, аймаг, хотын гүйцэтгэх захиргаад шүүж үзээд яам, газар, байгууллага, орон нутгийн хэмжээнд шийдвэрлэх асуудлуудыг түүгээрээ ярилцаж, төсөлтэй шууд холбогдох 8 мянга гаурй саналыг түүвэрлэн комисст ирүүлсэн аж.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334