Баянзүрх дүүрэг эзэнгүй нохой, муур устгахад 450 сая төгрөг зарцуулна

62
0
13 өдрийн өмнө
Баянзүрх дүүрэг эзэнгүй нохой, муур устгахад 450 сая төгрөг зарцуулна

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт эзэнгүй нохой, муурын тоо толгой бууруулах ажлын тендерийг өнөөдөр зарлажээ. 

Тендерийн төсөвт өртөг 450 сая төгрөг бөгөөд хараа хяналтгүй явж байгаа эзэнгүй нохой, муурыг зориулалтын өгөөш, уурга, тор ашиглан хүнлэг байдлаар барина хэмээн заажээ.

ТЭЗҮ-д зааснаар жилд хоёроос доошгүй удаа иргэдээс эзэнгүй, нохой муурыг худалдан авах бөгөөд иргэдээс худалдаж авсан болон дээр дурдсан аргаар барьсан амьтдыг түр байршуулах байрт байлгах аж.

Ингээд гарцаагүй нөхцөлд /галзуурсан, баригдахгүй байгаа, хүн, мал амьтанд халдсан/ механик болон бусад аргаар тоог нь бууруулах юм. Улмаар устгалын ажлыг сард хоёроос доошгүй удаа хийж устгасан сэг зэмийг Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт хүргэнэ гэжээ.

Тендерийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу

 

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334