Баянзүрх дүүрэг 33 дугаар хороо Шар хоолойн аманд түймэр гарсан тухай өчигдөр мэдээлсэн. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35, 63 дугаар ангийн алба хаагчид өчигдөр 14:47 цагт түймрийг цурманд оруулсан. Өнөөдөр түймрийг бүрэн унтраахаар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн мэргэжлийн ангиудын бүрэлдэхүүн ажиллаж байна.
Ойрын өдрүүдэд хуурайшилтын зэрэг нэмэгдэж байгаа тул ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.