Г.Жаргалсайхан: Баянзүрх дүүргийнхээ 60 жилийн ойг угтаж, 60 бүтээлч ажил төлөвлөсөн

87
0
15 өдрийн өмнө
Г.Жаргалсайхан: Баянзүрх дүүргийнхээ 60 жилийн ойг угтаж, 60 бүтээлч ажил төлөвлөсөн

     Баянзүрх дүүрэг байгуулагдсаны 60 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит III дугаар хуралдаанаа хуралдууллаа. Үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-Баянзүрх дүүргийн ой тохиож буй энэ өдөр ИТХ-ын хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэж байгаа вэ?

-Одоогоос 60 жилийн өмнө буюу 1965 оны дөрөвдүгээр сарын энэ өдөр Баянзүрх дүүрэг Найрамдлын район нэртэйгээр, Ардын их хурлын тэргүүлэгчдийн 79 дүгээр зарлигаар байгуулагдаж байсан. Бид бүхэн дүүргийнхээ 60 жилийн ойг угтаж, 60 бүтээлч ажил болон бусад хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн. Энэ түүхэн өдөр мөн ИТХ-ын ээлжит III дугаар хуралдааныг хэлэлцүүлж байна. Өнөөдрийн хурлаар дүүргийн төсөвт өөрчлөлт оруулах, иргэдийг одон медальд уламжлах тухай, орон нутгийн өмчит аж ахуйн үйлдвэрийн газар байгуулах, дүүргийг "Алтан гадас" медальд тодорхойлох тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

-Ойгоо угтан хийж буй ажлуудаасаа дурдвал?

-Энэ жил нийслэлийн дөрвөн дүүрэг ойгоо тэмдэглэж байгаа. Энэ хүрээнд нийслэл, дүүргийн хэрэгжүүлэх чиг үүрэг маш тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, томоохон бүтээн бүтээн байгуулалт, утаа, түгжрэл, улс орны эдийн засгийн өсөлттэй холбоотой томоохон асуудалд нийслэл төвлөрч ажиллана. Харин дүүрэг орон нутаг иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах буюу ногоон байгууламж, зам харгуй, гэрэл гэрэлтүүлэг, хог хаягдал зэрэг аж ахуйн буюу хот нийтийн ажилд голдуу анхаарч ажиллаж байна. Манай дүүргийн хувьд цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан дөрөвдүгээр сарын 1-нээс Сэлбийн голын гүүрнээс эхлээд будаж сэргээх, засаж сэлбэх, тохижуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг ид өрнүүлж байна. Ойгоо утгаж иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэнгүүдийг нэмнэ. Явган замыг стандартын шаардлагад нийцүүлэн засварлана. Золбин нохой, муурын асуудлыг шийднэ. Хог хаягдал дахин боловсруулах буюу цаасан хайрцаг, хуванцар хог хаягдлыг ялгах үйлдвэр энэ жилдээ багтаж бүрэн ашиглалтад орно. Энэ мэт тодорхой олон нийт рүү анхаарсан төлөвлөлтийг хийн ажиллаж байна. 

-Та сая 60 бүтээлч ажил хийнэ гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?  

-Дээр дурдсан зүйлс дээр нэмж хэлэхэд жишээ нь, цагдаагийн байгууллага бол гэмт хэргийн гаралт бууралт дээр ажиллана. Онцгой байдлыг хэлтэс галт түймрийн аюулгүй байдал, бусад стандартыг хангуулах ажил дээр төвлөрч ажиллана. Боловсролын байгууллага гэхэд орчны аюулгүй байдал буюу хүүхэд цэцэрлэг, сургууль дээрээ гэмт хэрэг бусад зөрчилд өртөхөөс урьдчилсан сэргийлэх ажил, эрүүл мэндийн байгууллага гэхэд хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настнуудаа гэрээр очиж үзэх гэх мэт 60 ажлыг төлөвлөн ажиллаж байна. 

-Өнөөдрийн хуралдаанд Баянзүрх дүүргийн түүхийг бүтээлцсэн ахмад тастнуудаа урьж оролцуулсан харагдаж байна. Эдгээр хүмүүстэйгээ хэрхэн хамтарч ажиллах юм бол? 

-Өчигдөргүй өнөөдөр гэж байхгүй. Тиймээс дүүргийн туг, сүлдийг санаачлан хийж байсан А.Цэрэндаваа гуайг урьж, бүтээн байгуулалт, түүхтэй холбоотой асуудлуудаар ИТХ дээр танилцуулга хийлээ. Цаашдаа төлөвлөж байгаа ажлаас дурдвал Баянзүрх дүүргийн хөгжлийн төлөвлөгөө 2030 гаргасан. Энэ бодлогын баримт бичигтэй уялдуулан дүүргийн цаашдын төлөвлөгөө, эдийн засгийн өсөлт дээр шинэ санал санаачилга гаргах форумыг ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд бас холбогдох хүмүүсийг урьж оролцуулна. Тодруулбал, дүүргийн дарга удирдлагаар ажиллаж байсан хүмүүс, ИТХ-ын дарга, холбогдох төлөвлөлтийн хэлтсийн дарга нарыг урьж оролцуулахаар төлөвлөж байна.

-60 жилийн түүхт энэ өдрийг тохиолдуулан Баянзүрхчүүддээ хандаж хэлэх үг байна уу? 

-Нийт Баянзүрхчүүддээ, түүхийг бүтээлцсэн ахмад буурлууд, одоо ажиллаж байгаа залуучууд, хүүхэд багачууддаа Баянзүрх дүүрэг үүсгэн байгуулагдсан түүхт 60 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. 

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334