Нийт нутгийн 80 гаруй хувьд бэлчээийн ургамал цухуйгаагүй байна

21
0
15 өдрийн өмнө
Нийт нутгийн 80 гаруй хувьд бэлчээийн ургамал цухуйгаагүй байна

Цаг уурын байгууллагаас дөрөвдүгээр сарын 10-ны өдөр гаргасан мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгийн 80 орчим хувьд цухуйгаагүй байна. Тухайлбал, Ховд, Завхан, Өмнөговь, Дундговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Дорноговь аймгийн ганц нэг сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй байна. Харин Булган, Сэлэнгийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Төв, Өмнөговь аймгийн цөөн сумдын нутгаар дунд, Дархан-Уул, Өмнөговь, Дорнодын зарим, Хөвсгөл, Булган, Төвийн ганц нэг сумдын нутгаар хэвийн байгаа юм. Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Баян-Өлгийн Өлгийд 28 м/с, Говь-Алтайн Эрдэнэд 36 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилаад байгаа талаар Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334