Цогтцэцийн уурхайд 197 хүн хоолонд хордож, 91 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна

85
0
18 өдрийн өмнө
Цогтцэцийн уурхайд 197 хүн хоолонд хордож, 91 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах уурхайд хоолны хордлогын хэд, хэдэн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. ХӨСҮТ-ийн өгч буй мэдээллээр өнөөдөр өглөөний 10:00 цагийн байдлаар нийт 197 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 105 нь эмнэлэгт хэвтэж, 44 нь харьцангуй хөнгөн учир гэрээр эмчлүүлж байгаа аж. Харин 10 нь бусад аймагт хэвтэн эмчлүүлж байна.

Уурхайд ажилладаг 20-48 насны эдгээр иргэнд гүйлгэх, гэдэс базлах, дотор муухайрах, халуурах, толгой өвдөх, үе мөч янгинах шинж тэмдэг илэрчээ. Тухайн аймгийн Эрүүл мэндийн газар, салбарын хяналтаас баг гарч ажилласан бөгөөд мөн ХӨСҮТ-ийн баг голомтод ажиллаж, тархвар судалгааны ажлыг боловсруулж байна. Эхний байдлаар 24 хүнээс сорьц авахад 19-д “салмонелл спп” вирус илэрчээ.

ХӨСҮТ-д одоогоор 91 хүн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд тархвар судалгаа, сорьцын шинжилгээ авахаар байна.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334