Д.Амарбаясгалан: Олон удаа горимын санал гарган удаа дараа санал хураалгадаг байдлыг таслан зогсооно

90
0
18 өдрийн өмнө
Д.Амарбаясгалан: Олон удаа горимын санал гарган удаа дараа санал хураалгадаг байдлыг таслан зогсооно

УИХ-ын чуулганы өнөөдрийн (2025.04.11) нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гишүүдийг хуралдаанд идэвхтэй, хариуцлагатай оролцохыг уриалж, үүнтэй холбоотойгоор УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргаж буй шийдвэрийн талаар танилцууллаа. Тэрбээр “Чуулганаар хэлэлцэх асуудлыг бид Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу тодорхой цаг хугацаанд багтаж хэлэлцдэг. УИХ дахь намын аль нэг бүлэгт харьяалагддаг болон бүлэгт харьяалагддаггүй гишүүдийн асуух асуултын тоо, хугацаа тодорхой байдаг учраас чуулганы хуралдааны үргэлжлэх хугацааг тодорхой товлон, хуралдуулдаг зарчмыг цаашид баримтлах болно. Тухайлбал, Пүрэв гарагийн чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан хэлэлцэх асуудалтай холбоотойгоор 10.00 цагт эхэлж, 11.00 эсхүл 11.30 цаг, 12.00 цагт өндөрлөх нь тодорхой, үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдааны эхлэх, үргэлжлэх, дуусах хугацаа мөн ялгаагүй тодорхой байдлаар зарлана. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс цаг хугацааг тодорхой болгон, товлодог болж байна. Аливаа асуудлыг богино хугацаанд хэлэлцэж байгаа учраас УИХ-ын гишүүд хуралдаандаа бүрэн оролцоотой байх шаардлагыг тавьж ажиллана. Гишүүд асуулт асуух, үг хэлэх дараалалд нэрээ жагсаалтад оруулчихаад, хуралдааны дундуур танхимыг тодорхой хугацаагаар орхих асуудал нийтлэг байсан. Цаашдаа хуралдааны хугацаа маш тодорхой болж байгаа учраас гишүүд хуралдааны танхимд бүрэн сууж, аливаа хэлэлцүүлэгт идэвхтэй, хариуцлагатай оролцдог байх шаардлагыг тавина. Үг хэлэх, асуулт асуух жагсаалтад нэрээ оруулчихаад, чуулганы хуралдааны танхимыг таван минутаас дээш хугацаагаар орхиж гарсан тохиолдолд тухайн гишүүний нэрийг жагсаалтаас шууд хасахаар зохион байгуулж ажиллана” гэв.

Түүнчлэн иргэд, олон нийтийн шүүмжлэлийн дагуу, УИХ аливаа асуудалд хариуцлагатай байх үүднээс унасан саналыг босгохын тулд олон удаа горимын санал гарган удаа дараа санал хураалгаж асуудлыг шийдвэрлэдэг байдлыг таслан зогсооно хэмээн анхаарууллаа. Тал бүрдээ хариуцлагатай байх үүднээс гишүүд тухайн асуудлыг зарчмын хувьд дэмжиж оролцсон бол холбогдох шийдвэр нь гардаг болох нь зүйтэй хэмээлээ. УИХ-ын гишүүдийг хуралдаанд идэвхтэй оролцохыг онцлон сануулаад “УИХ-аар хэлэлцэж буй асуудал бүрд гишүүн бүр идэвхтэй, хариуцлагатай хандах ёстой. УИХ иргэдийн амьдралд нийцсэн шийдвэр гаргаасай хэмээн олон нийт хүсэж байна" гээд энэ зарчмыг үр дүнтэй хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа тэмдэглэв. 

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334