Монгол Улсын иргэдийг Германы хил дээрээс буцаах тохиолдлууд гарч байгаа учир холбогдох баримтуудыг урьдчилан бэлтгэхийг Гадаад харилцааны яамнаас анхаарууллаа. Гадаад харилцааны яамнаас гаргасан мэдээллийг хүргэе.
Герман Улсын Франкфурт олон улсын нисэх онгоцны буудлын Шенгений бүсээр нэвтрэхэд дараах зүйлсийг асууж, шалгаж байгаа тул Та холбогдох "баримт, мэдээллийг" урьдчилан бэлдэж, хилийн цагдаагийн асуултад саадгүй хариулж үзүүлнэ үү.
-Буцах нислэгийн тийз /өөрийн нэр дээр/
-Байрлах зочид буудлын захиалга, хүлээн авах “иргэний” овог, нэр мөн урилга /угтагч байвал нэр, утсыг өгөх/
-Аяллын зардлыг хариуцагч, хувь хүн өөрөө бол хэдэн евротой аялахаа илэрхийлэх
-Аяллын хөтөлбөр, хөтөлбөр байхгүй тохиолдолд зорилгоо тодорхойлох /зорилго нь Шенгений визийн мэдүүлгийн хуудас бөглөсөнтэй ижил байна/
Дээрх мэдээллийг буруу өгснөөс Германы /Шенгений/ хил дээрээс буцаах тохиолдлууд гарч байгааг анхаарна уу!
Монгол Улсын албан паспортоор Шенгений бусад орон руу (Шенгений визгүй) Франкфурт-ын нисэх буудлын транзит заалаар дамжин өнгөрөх боломжгүй гэдгийг мөн анхаарна уу!
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны
Консулын хэлтэс
2025.04.10