Япон Улсад аялалын визээр зорчиж явсан Монгол Улсын иргэн 10 мянган иен хулгайлсан хэргээр баригджээ

67
0
18 өдрийн өмнө
Япон Улсад аялалын визээр зорчиж явсан Монгол Улсын иргэн 10 мянган иен хулгайлсан хэргээр баригджээ

Манай улсын иргэн 36 настай Н овогтой Х гэх эмэгтэй аяллын визээр Японд ирсэн өөртэй нь ижил Токиод аялж байсан 81 настай Америк эмэгтэй жуулчны үүрч явсан цүнхнээс 10,000 орчим иен (230,000 төгрөг)-тэй хэтэвчийг хулгайлсан хэргээр баригдсан байна. Энэ талаар нэгэн иргэн өөрийн цахим хаягтаа "Хаясан эд зүйлийг маань шалгаад эргээд цагдаагаас та энийгээ гээсэн үү? олдсон байна гээд залгаж асуудаг улсаас хулгай хийнэ гэж яаж тархинд нь төсөөлөгддөг байна аа.

Очиж очиж Японд аяллаар ирээд хулгай хийгээд байх даа яах вэ дээ! Вьетнам, Тайланд явдаг этгээдүүд нь одоо бүр эхнээсээ Японд ороод ирчихсэн байна. Улсын нэр хүнд гэх мэт зүйлээ бодож байгаасай.

Япон хууль чангатай улс. Нэг хэрэг гарвал дахин гаргахгүй байх үүднээс хатуу шийдвэрүүдийг гаргадаг. Аялалын визний шаардлага чангарчихгүй байгаасай л гэж хүсч байна.

Нэмээд дурьдахад Японд гэмт хэрэгт холбогдвол овог нэр, нас хүйс, мэргэжил, албан тушаал, гэрийн байрлал гээд бүх мэдээллийг нь ил болгодог. Насан туршдаа хар түүхтэй үлддэг болохоор амьдралдаа хэзээ ч арилахгүй хар толбо үлдээхгүй байцгаая" гэж нийтэлжээ. 

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334