Нярайн өвчлөл эндэгдлийг бууруулах чиглэлээр "Үндэсний баг" байгуулж, шинэ технологиуд нэвтрүүлж байна

63
0
19 өдрийн өмнө
Нярайн өвчлөл эндэгдлийг бууруулах чиглэлээр "Үндэсний баг" байгуулж, шинэ технологиуд нэвтрүүлж байна

2025 оны Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан, ЭМЯ болон ДЭМБ эх, нярайн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр Монгол Улсын гаргасан ахиц дэвшлийг тэмдэглэн, эх, хүүхэд бүрийн амьдралыг эрүүл эхлэлээр хангах амлалтаа дахин баталгаажууллаа. 

     Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар нярайн тусламж үйлчилгээг олон улсын түвшинд хүргэж, нярайн өвчлөл эндэгдлийг бууруулах чиглэлээр “Үндэсний баг” байгуулсны үр дүнд нярайн тархи хөргөх болон нярайн уушгины даралтыг бууруулах гэх мэт тусламж үйлчилгээнд эмчилгээний шинэ аргыг нэвтрүүлсээр байна. Эдгээр эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэхийн тулд эмч, мэргэжилтнүүдээ энэ чиглэлээр тэргүүлдэг өндөр хөгжилтэй улсуудад сургасан бөгөөд цаашид ч сургах төлөвлөгөөтэй байна. Монгол Улсад нярайн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 7.7 байгааг 5.5 болгон бууруулах боломжтой болохыг олон улсын эрдэмтэн судлаачидтай хамтран тооцоолсон.

     "Эрүүл эхлэл, итгэлтэй ирээдүй" уриан дор Монгол Улс эх, нярайн эрүүл мэндийг дэмжих “Эрүүл нярай” санаачилгаа танилцуулж байна. Энэ санаачилга нь бүх төрөлтийг мэргэжлийн эмч, сувилагчийн хяналтад авах, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх, эрүүл мэндийн даатгалыг өргөжүүлэх зэрэг өргөн цар хүрээтэй эрүүл мэндийн бодлогын шинэчлэлүүдийг хэрэгжүүлснээр эх, нярайн эндэгдлийг мэдэгдэхүйцээр бууруулсан сүүлийн 20 жилийн хугацаанд гаргасан ололт амжилт дээр тулгуурлаж байгаа юм.

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person, newsroom and text

May be an image of 1 person, newsroom and text

May be an image of 2 people and text

May be an image of 2 people and text

May be an image of 1 person, newsroom and text

May be an image of 1 person and text

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам 

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334