Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчин чадалтай байна

67
0
1 сарын өмнө
Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчин чадалтай байна

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд 5569 ам.метр талбайд Туул усан цогцолборыг 2025-2032 онд барина. Өнөөдрийн байдлаар нийслэлчүүд газрын гүний усыг 100 хувь хэрэглэдэг буюу хоногт 185-225 мянган метр.куб цэвэр ус хэрэглэж байна. 2040 он гэхэд хотын усны хэрэглээ хоногт 772,450 метр.куб болж өснө. Тиймээс Туул, Тэрэлж гол дээр урсац тохируулгын далан байгуулж, Туул усан цогцолборыг барьснаар гадаргын ус ашиглах боломж бүрдэх юм. Урьдчилсан байдлаар боомтын хөндлүүрийн 3-4 хувилбарыг сонгоод байна.

Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчин чадалтай. Далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдсын гүн 19.84 метр байх юм.  Уг усан цогцолборыг нийслэл хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, ундны усны найдвартай эх үүсвэртэй болгох, Туул голын экологийн тэнцвэрт байдлыг хангах, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зэрэг байдлаар ашиглахаар төлөвлөж байна.

 

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334