Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх жүдочдын нэрс тодорчээ

72
0
1 сарын өмнө
Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх жүдочдын нэрс тодорчээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-28-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотод болно. Олон улсын жүдо бөхийн холбооны хуваарьт багтдаг тус тэмцээнд 23 орны 220 тамирчин (эрэгтэй 126, эмэгтэй 94) өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Л.Анхзаяа, хошой хүрэл медальт Л.Энхрийлэн болон өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа нарын шилдэг тамирчид багтсан байна. Багийн ахлах дасгалжуулагчаар У.Эрдэнэбаатар, дасгалжуулагчаар П.Нямлхагва, Г.Болдбаатар, Б.Хишигбяр нар ажиллах аж.

Монголын багийн бүрэлдэхүүн:

ЭРЭГТЭЙ:

-60 Б.Сүхбат – Монгол улсын дөрвөн удаагийн аварга

-66 Б.Эрхэмбаяр - Ази тивийн аварга

-73 Л.Анхзаяа - ДАШТ хүрэл медальт

-73 О.Уранбаяр- “Парис” их дуулгын хүрэл медальт

-81 О.Шинэбаяр – Монгол улсын аварга

-90 Б.Мөнхбаяр - Актаугийн тэмцээний аварга

-100 А.Энхбаяр – Монгол улсын аварга

-100 Б.Хүдэрчулуун - Зүүн Азийн аварга

+100 Б.Гончигсүрэн  -Улаанбаатар их дуулгын аварга

ЭМЭГТЭЙ:

-48 Г.Наранцэцэг - Армийн дэлхийн аварга, “Тбилиси 2025” Их дуулгын аварга

-52 М.Нандин-Эрдэнэ – Өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцэний хүрэл медальт

-52 Б.Уранзаяа- Монгол улсын аварга

-57 Т.Ариунзаяа - Өсвөрийн дэлхийн аварга

-63 Л.Энхрийлэн - ДАШТ хошой хүрэл медальт

-70 Б.Ням-Эрдэнэ – Өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт

-70 Д.Есүй – Өсвөр үеийн азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт

-78 А.Дуламсүрэн - Ази тивийн өсвөр үеийн аварга

+78 А.Адъяасүрэн - Армийн дэлхийн аварга

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334