"Музейн нээлттэй өдрүүд" ирэх 13-ныг дуустал үргэлжилнэ

112
0
2 сарын өмнө
"Музейн нээлттэй өдрүүд" ирэх 13-ныг дуустал үргэлжилнэ

“Музейн нээлттэй өдрүүд” улсын хэмжээнд “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд энэ сарын 7-13-нд үргэлжилж байна.

Чингис хаан Үндэсний музей нээлттэй өдрүүдийн хүрээнд “Халхын хунтайжийн хадны бичээс” модон барын хөтөлбөр, “Монголчуудын наран саран шүтээн” ил захидлын хөтөлбөрийг хэрэгжүүлж, Монгол хаан сэрэг дүрийн уран баримлын бүтээлүүдийг олон нийтэд сурталчлан таниулж байна. Мөн түүх археологи,соёл судлалын чиглэлээр суралцаж буй оюутнуудад музейн сургалт сурталчилгааны үзмэрүүдийг танилцуулж байгаа юм. Үүний зэрэгцээ музейгээс эрхлэн гаргаж буй ном бүтээлүүдийн үзэсгэлэнг гаргаад буй.

Гуравдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулдаг “Музейн нээлттэй өдрүүд” энэ жил монголчуудын үндэсний цагаан сарын баяртай давхацсан тул Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаалаар энэ сарын 7-ны өдрөөс эхлүүлсэн юм.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334