ХӨСҮТ-ийн дэд захирал О.Батбаяр улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар заавар, зөвлөгөө өглөө. Тэрбээр "Буцаад бүгд маскаа зүүх цаг ирсэн шүү. Улаанбурхан 95 хувь халдварлах индекстэй, зөрөөд өнгөрөхөд халдварлана. Өчигдөр улаанбурхнаар өвдсөн 11 настай хүүхэд хамгийн халдвартай үедээ Гурвангал, Интермэд эмнэлгээр явсаар байгаад ХӨСҮТ-д ирсэн. Олон хүүхэд хүүхэд улаанбурхнаар өвдөх тул эмч ба эцэг эхчүүд дараах зүйлсийг анхаарна уу.
-Арьсан дээр тууралтгүй ч амны салстад бага арааны орчимд тууралт шар будаа шиг байгааг үзээрэй.
-Тууралт дээрээсээ доошоо шаталсан байдаг.
-Хүүхэд ханиалгадаг шүү.
-Аль болох эрт А витамин өгнө
-Вакцинжуулалтад хамрагдах хэрэгтэй" гэлээ.