Хил хамгаалах байгууллагаас хилийн боомтуудын 2025 оны гуравдугаар сард ажиллах цагийн хуваарийг танилцууллаа. Тухайлбал, Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Тэс, Ханх, Ульхан зэрэг ОХУ-тай хиллэдэг автозамын боомтууд шинийн гуравдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд амарна. Мөн Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр зэрэг БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтууд гуравдугаар сарын 1-2-ны өдрүүдэд амрах хуваарьтай байна. Харин олон улсын агаарын болон төмөр замын боомтууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллах юм.