“Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн хаалтын арга хэмжээнд Хурд хамтлаг оролцоно

109
0
2 сарын өмнө
“Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн хаалтын арга хэмжээнд Хурд хамтлаг оролцоно

Маргааш буюу хоёрдугаар сарын 22-ны өдөр Монголын өв соёл, уламжлалыг дэлгэрүүлэх зорилготой “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн хаалтын арга хэмжээ болно. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд долоо хоногийн турш үргэлжилсэн уг фестивалийн хаалтын арга хэмжээний онцлох үйл явдлын нэг болох Хурд хамтлагийн тоглолт 13:00 цагаас “Мазаалай” төв тайзнаа болох юм. Монголын рок, поп урлагийн амьд домог болсон, Төрийн соёрхолт Хурд хамтлаг өвлийн фестивалийн сүүлийн өдрийг уран бүтээлээрээ чимж, мөсөн тайзнаа үнэ төлбөргүй тоглон үзэгчдэд мартагдашгүй дурсамж үлдээх гэж байна. Та бүхнийг энэхүү тоглолтод хүрэлцэн ирж, өвлийн фестивалийн уур амьсгалыг хамтдаа мэдрэхийг урьж байна. 

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334