Гадаадын зочид, хэвлэлийн байгууллага, багш нарын автомашинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

207
0
2 сарын өмнө
Гадаадын зочид, хэвлэлийн байгууллага, багш нарын автомашинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Энэ сарын 22-ноос 27-ны өдрийг дуустал тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан болон ТЦА, ЗХУТ-ийн холбогдох албаныхан мэдээлэл өглөө. 

Нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан "Цагаан сарын баярын өмнө буюу хоёрдугаар сарын 22-27-ны өдрүүдэд замын хөдөлгөөнд тэгш, сондгой дугаараар хязгаарлалт хийнэ. Үүнтэй холбоотой судалгаа явуулахад, 68 хувь нь дэмжсэн. Тиймээс дугаарын хязгаарлалт хийх шийдвэр гаргасан. Өмнө нь, наймдугаар сард болон 12 дугаар сард дугаар хязгаарлах шийдвэр гаргаж, ажиллаж байсан. Ингэснээр хөдөлгөөн буурсан байдаг" гэв. 

Ойрын өдрүүдэд Нарантуул, Хархорин, Барс-2, Сандэй плаза, Сандэй-2 зэрэг зах, худалдааны төв рүү чиглэсэн гол гудамж замууд буюу Намянжүгийн гудамж, Их тойруу, Үндсэн хуулийн гудамж, Москвагийн гудамж, Нарны замын ачаалал эрс нэмэгдсэн. Хөдөлгөөний дундаж хурд 5 км/цаг болж, түгжрэлд ихээр нөлөөлж байна.

ТЦА-наас "Нийслэлийн засаг даргын тамгын газраас зохицуулалт хийсэн. Уг шийдвэрийг хэрэгжүүлэхээр ажиллана. Зарим тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад оролцохгүй. Тухайлбал, гадаадын зочид төлөөлөгчийн айлчлалын машин, хэвлэл мэдээллийн байгууллагын таних тэмдэг бүхий автомашин, сургууль, цэцэрлэгийн багш нарын машин мөн хамаарахгүй. Хязгаарлалт 08:00-20:00 цагийн хооронд хэрэгжинэ" гэв.

Гадаадын зочид, хэвлэлийн байгууллага, багш нарын машинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

  • Хоёрдугаар сарын 22-ны өдөр СОНДГОЙ
  • Хоёрдугаар сарын 23-ны өдөр ТЭГШ
  • Хоёрдугаар сарын 24-ний өдөр СОНДГОЙ
  • Хоёрдугаар сарын 25-ны өдөр ТЭГШ
  • Хоёрдугаар сарын 26-ны өдөр СОНДГОЙ
  • Хоёрдугаар сарын 27-ны өдөр ТЭГШ дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно. Дугаарын хязгаарын бүс 32-ын тойргоос 120 мянгатын уулзвар, Саппорогийн уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх зам аж.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334