Спорт бооцоогоор мөнгөө өсгөх зорилгоор 42 сая төгрөг залилуулжээ

107
0
3 сарын өмнө
Спорт бооцоогоор мөнгөө өсгөх зорилгоор 42 сая төгрөг залилуулжээ

Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард “Бүүст хийж мөнгө өсгөж өгнө” гэх зарын дагуу иргэн “Б” нь телеграмм хаягаар үл таних хүнтэй холбогдож, бусдад залилуулсан гэх мэдээлэл энэ оны 02 дугаар сарын 01-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

     Уг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 35 настай, эрэгтэй, “Б” нь спорт бооцоогоор мөнгөө өсгөх зорилгоор нэр бүхий хүний данс руу 9 удаагийн гүйлгээгээр 42 сая төгрөгийг шилжүүлсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

      Энэ төрлийн залилах гэмт хэргийн зар мэдээлэл цахим орчинд буюу фэйсбүүк, инстаграм, телеграмм зэрэг флатпормд их байгаа тул иргэд та бүхэн мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, сайтар нягталж, өөрийн хувийн мэдээллийг бусдад өгөхгүй байх, үл таних этгээдэд их хэмжээний мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334