Д.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүд урлаг, спортын болон бусад арга хэмжээ зохиох нь Сонгуулийн хуулиар хориотой

62
0
9 сарын өмнө
Д.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүд урлаг, спортын болон бусад арга хэмжээ зохиох нь Сонгуулийн хуулиар хориотой

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, гурван асуудал хэлэлцжээ. Эхлээд намрын чуулганыг ирэх долоо хоногт завсарлуулахтай холбоотойгоор чуулганаар хэлэлцэж баталсан хуулиуд болон Банкны тухай хууль түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн талаар хэлэлцжээ. Мөн Сонгуулийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр анхаарах асуудлаар гишүүддээ мэдээлэл өгсөн байна. 

Эдгээр асуудлыг хэрхэн хэлэлцсэн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нар мэдээлэл хийлээ.

Д.Тогтохсүрэн: -Намрын чуулганыг нэгдүгээр сарын 18, 19-ний үед завсарлуулна. Үүнтэй холбоотойгоор хэд, хэдэн хуулийн төслийг батлах шаардлагатай байна. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт, Хүүхэд хамгааллын тухай хууль, Үнэт цаасны тухай хууль, Эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих чиглэлийн хуулиудыг намрын чуулганаар батлах шаардлагатай байна. Мөн энэ сарын 1-нээс Сонгуулийн хууль хэрэгжиж эхлээд байна. Уг хуулиар олон үйлдлийг хориглосон. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллахдаа хууль зөрчихгүй байхад анхаарах тал дээр гишүүдэд мэдээлэл өгсөн. УИХ-ын гишүүд зөвхөн хурал хийж, тайлан тавина. Урлаг соёл, спорт зэрэг бусад арга хэмжээг зохион байгуулах нь Сонгуулийн хуулиар хориотой. 

Б.Баттөмөр: -Банкны тухай хуульд банкны нэг хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ 20 хувиас хэтрэхгүй байна гэдэг заалт орсон. Энэ хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан олон улсын байгууллага болон манай банкиудаас тус хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулж өгөх саналыг тавьж байгаа. Энэ саналыг хэлэлцээд 2026 он хүртэл сунгах нь зүйтэй гэж үзлээ.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334